Бөөр хамгийн дутуу үнэлэгдсэн эрхтэн

Бөөр хамгийн дутуу үнэлэгдсэн эрхтэн

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

Хүний биеийн чухал эрхтний жагсаалтыг үзвэл 🧠тархи, 🫀зүрх тэгээд БӨӨР орно гэсэн сонирхолтой баримт байдаг байна. Бөөр хүний биеийн хамгийн дутуу үнэлэгдсэн эрхтэн гэдэгтэй та санал нийлэх үү?

🧐Хүний биеийн шүүлтүүр бол бөөр. Биеэс хорт бодисыг шүүж шээсээр гарган, шимтэй бодисыг авч цусанд нийлүүлдэг хос эрхтэн юм.

Бүтцийн хувьд шош хэлбэртэй бөгөөд ойролцоогоор 10 см урт, 6,5 см өргөн ,3см зузаантай байдаг нь атгасан гарны хэмжээтэй ойролцоо гэсэн үг.

Нурууны нугалмайтай ойрхон хэвлийн хойд хөндийн хэсэгт байрлах ба баруун бөөр зүүнээсээ бага зэрэг доор байрладаг.

Бөөр минутад 90мл гаруй цус шүүх чадалтай бөгөөд биед олон чухал үүргийг гүйцэтгэдэг амин хос эрхтэн юм.
Шээс үүсгэж ялгаруулахаас гадна биеийн эрдсийн солилцоо, хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг хангах, цаашлаад цусны даралтыг тогтворжуулах, биеийн усны тэнцвэрийг барих олон чухал үүргийг гүйцэтгэнэ.

🧐Цаг уурын эрс тэс уур амьсгалтай учир манай оронд бөөрний өвчлөл харьцангуй өндөртэйд тооцогддог. Өндөр уулын бүсэд оршдог учраас иргэдийн дунд бөөрний өвчинд өртөмтгий болгодог даралт ихсэх явдал нь хотжилт болон стрессээс үүдсэн чихрийн шижингийн өвчлөл их байдаг байна.

Operating hours

Operating hours

Day: Monday – Friday

Hours: 09:00 – 18:00

24 hour Emergency

Contact us

SOS Medica Mongolia UB International Clinic - Zaisan Branch

Khan Uul District, 1 khoroo, Zaisan Center, Second Floor, Ulaanbaatar, Mongolia

English speaking

Emergency

Email

en_USEnglish
mnMongolian en_USEnglish