
Дэлхийд ойролцоогоор 284 сая хүн хараа муу байдгаас 39 сая нь бүрэн хараагүй 245 сая нь сул хараатай иргэд гэсэн судалгааг Амеркийн хараа зүйн холбооноос өнгөрсөн жил гаргасан байна.
Манай улсад 2019 оны байдлаар 11,800 орчим харааны бэрхшээлтэй иргэн амьдарч байна.
Сүүлийн жилүүдэд хараа муудах шалтгаан олширч жил бүр хүүхэд залуус ихээр өртөх болсон Тиймээс бага насан дээр нь нүдээ хэрхэн зөв арчилж хамгаалах тал дээр анхаарах нь зүйтэй юм.