11-464325 /26 /27

Call for Assistance

Emergency

Ямар үед ходоодоо дурандуулах шаардлагатай вэ?

Ходоодны дуран нь улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэсний эмгэгийн оношилгоо, эмчилгээнд өндөр ач холбогдол бүхий шинжилгээ юм.
Дараах зовирууд илэрвэл та эмчид хандаж ходоодоо дурандуулах шаардлагатай.
Хэвлийн дээд хэсгийн өвдөлт, дотор муухайрч бөөлжих, цустай бөөлжих, горойх, залгихад саадтай болох, цээж хорсох, шалтгаан тодорхойгүй турах, шалтгаан тодорхойгүй цус багадах
Хоол боловсруулах дээд замын эмгэгээс урьдчилан сэргийлэх болон эрт үед нь оношлох
Хоол боловсруулах дээд замын эмгэгийг эмнэлзүйн шинж дээр үндэслэн оношлох, эмчилгээний дараа хянах зорилгоор хийнэ.
🏨Манай эмнэлэг нь Улаан хоолой, ходоод, дээд гэдэсний дуран (гастроскопи) – г хамгийн сүүлийн үеийн дурангийн технологи болох OLYMPUS-EVIS X1 төхөөрөмжөөр олон улсын чанарын стандартын дагуу үйлчилгээг үзүүлж байна.
Уг төхөөрөмж нь RDI, TXI, NBI, EDOF технологийг хослуулсан өндөр хүчин чадалтай сүүлийн үеийн дурангийн аппарат билээ.

  • RDI нь гүний судсыг илүү тод харуулах бөгөөд ингэснээр цус алдаж буй хэсгийн байршлыг тогтоох хугацааг богиносгож эмчилгээг илүү хялбар болгоно.
  • TXI технологи нь эдийн өнгө, бүтэц ба гэрэлтүүлгийг сайжруулах цагаан гэрлийн эффект ашиглан өөрчлөлттэй хэсгүүдийг илрүүлснээр хавдраас урьдчилан сэргийлэх болон эрт үед оношилно.
  • NBI нь салстын гадаргуу дахь эрүүл ба эмгэг өөрчлөлт, салстын дээд болон доорх давхаргын судсыг илүү нарийн тодруулна. Энэхүү технологийг ашиглан хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой.
  • EDOF: Фокуслахад илүү хялбар учир үзлэгийн хугацааг богиносгоно. Хол болон ойрын зайд фокусласан дүрсийг нэгтгэж харуулна. Мөн дүрсийг илүү өргөн фокустай харснаар эмгэг өөрчлөлт бүхий хэсгийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

🔰Хаяг: Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р дугаар хороолол Их Тойруу – 4а байр (Хуучнаар Туул Жин Пан)
☎️Утаc: 11-464325/26/27

en_USEnglish