• Бидний эрхэм зорилго

    “СОС Медика Монголиа” Олон улсын эмнэлэг нь олон улсын стандартанд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг бүх үйлчлүүлэгчдэд хүргэхийг эрхэм зорилго болгодог”

  • Манай Байгууллага

    СОС Медика Монголиа эмнэлэг нь өдөр тутам өөрийн гишүүд, үйлчлүүлэгчдэд чанарын өндөр түвшинд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ.

    Яаралтай тусламж, өрхийн эмнэлгийн үйлчилгээг 10-н жилийн турш хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан монгол улсад оршин сууж, ажиллаж байгаа хүмүүс болон жуулчид, тэдний ар гэрийнхэнд эрүүл мэндийн үйлчилгээг олон улсын стандартын түвшинд нийцүүлэн хүргэж байна.

    Олон улсын СОС байгууллагатай нягт уялдаа холбоотой хамтран ажилсанаар үйлчлүүлэгчдэд цаг алдалгүй шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд, олон улсын стандартанд нийцсэн үйлчилгээг өдөр тутам үзүүлж ирсэн билээ.

  • Манай Ажилчид

    Арвин туршлагатай, мэдрэмж сайтай үндэсний болон гадаад эмч нар нь манай эмнэлгийн гол цөм болж ажилладаг юм.

    Олон улсын стандартын түвшинд үйлчилгээ үзүүлж байгаа манай эмнэлгийн олон үндэсний багийн иж бүрэн болон чанартай үйлчилгээ нь манай үйлчлүүлэгчдэд ашиг тусаа өгдөг юм.

    Манай байгууллагад 150 гаруй ажилчин албан хаагчид байдаг ба үүний  талаас илүү хувь нь эмнэлгийн мэргэжилтнүүд: эмч, сувилагч, эм зүйч, лаборатори, рентген, дүрс бичлэгийн оношлогооны эмч байдаг бөгөөд тэдэнтэй хамтран  манай маркетинг, захиргаа, туслах ажилчид нь өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байдаг.

  • Манай Үйлчлүүлэгчид

    СОС Медика Монголиа эмнэлэг нь хувь хүн, Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын ажилчин албан хаагчдад үйлчилгээ үзүүлнэ.

    Манай үйлчилгээ нь

    • Компани, албан байгууллагын ажилчин албан хаагчдад эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ба үүнд өрхийн эмнэлгийн үйлчилгээ, яаралтай тусламж, дархлаажуулалт, урьдчилсан үзлэг, орон нутагт болон хилийн чандад нүүлгэн шилжүүлэлт хийх болон бусад.
    • Хувь хүн болон өрхийн эмнэлгийн үйлчилгээ нь өрхий эмнэлгийн үйлчилгээ, яаралтай тусламж, вакцинжуулалт, жирэмсний хяналт болон эх, нялхасын хяналт, урьдчилсан үзлэг, орон нутгийн болон хилийн чандад нүүлгэн шилжүүлэлт хийх болон бусад


    Хамтран ажиллаж байгаа зарим салбаруудаас дурьдвал:

    • Уул уурхай
    • Элчин сайдын яамдууд
    • Олон улсын сургуулиуд
    • Төрийн бус байгууллага
    • Олон улсын банк санхүүгийн байгууллага
    • Эрчим хүчний салбарын байгууллага

Таны сонорт

  • Холбоо барих

    • 4а байр, Их тойруу, 15-р хороолол, 7-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс
      Утас: +976-11-464325/ 26/ 27 (English speaking) Emergency: +976-91913122
      Факс: +976-11-454537
      И-мэйл: admin@sosmedica.mn
    • Хан уул дүүрэг, 1р хороо, Зайсан төв, 2р давхар Улаанбаатар, Монгол улс
      Утас: +976-77114325 +976-99571180 (English speaking) Emergency: +976-91913122
      И-мэйл: zaisan@sosmedica.mn