Яаралтай тусламж

Ажлын бус цагаар, амралт, баярын өдрүүдэд манай эмч нар дуудлагаар түргэн шуурхай эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. 3 түргэний тэрэг манай үйлчилгээнд явж, иж бүрэн тоноглогдсон сэхээн амьдруулах тасгийг байнгын бэлэн байдалд байлгадаг юм.

 

Манай эмнэлэг нь Бээжин хотын 24 цагийн шуурхай албаны төв, Сөүл, Токио хотын Олон улсын СОС-ын салбаруудтай нягт харилцаа холбоотой хамтран ажиллаж, нүүлгэн шилжүүлэлт, эрүүл мэндийн нарийн мэргэжлийн зөвлөгөө авахад зуучлах үйлчилгээ үзүүлж байна.

 

Бид өөрсдийн сэхээн амьдруулах тасагт хүлээн авч,  өвчтөний биеийн байдлыг тогтвортой болгох арга хэмжээ авсаны дараа дотоод болон гадаад руу нүүлгэн шилжүүлэлт хийх шаардлагатай эсэхийг шийдвэрлэж дараагийн шатны эмнэлгийн үйлчилгээнд шилжүүлдэг. Манай сэхээн амьдруулах тасаг нь улсдаа нэгт орох хүчилтөрөгчийн системтэй. Манай гадаад болон дотоодын эмч нар нь улсдаа тэргүүлэх мэргэжлийн өндөр түвшинд нүүлгэн шилжүүлэх үйлчилгээ үзүүлдэг.

 

Манай эмнэлэг дараах яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлж байна:

 

  • Олон улсад дадлагжсан туршлагтай гадаад болон Монгол эмч сувилагч 24/7 цагийн турш бэлэн байдалд
  • Гэмтэл бэртэлтэй өвчтөнг амилуулан лавшруулах тусламж үзүүлэх
  • Бүрэн тоноглогдсон сэхээн амьдруулах, хянах тасаг
  • Түргэн шуурхай лабораторын шинжилгээ, рентген, эхо зураг авах
  • Гэр болон зочид буудалд дуудлагаар очиж үзлэг хийх
  • Өвчтөнг нүүлгэн шилжүүлэх бүрэн тоноглогдсон түргэний тэрэгээр үйлчилэх
  • Хэвтүүлэн эмчлүүлэх болон нарийн мэрэгжлийн эмч эмнэлэгт үзүүлэхэд цаг алдалүй шилжүүлэх
  • Өвчтөнг орон нутагаас Улаанбаатар хотруу нүүлгэн шилжүүлэх яаралтай тусламж үзүүлэх
  • Өвчтөнг Монгол улсаас гадаадруу яаралтай нүүлгэн шилжүүлэх

 

Эмнэлгийн яаралтай тусламжийн шаардлага гарсан тохиолдолд дараах утсаар холбоо барина уу:

 

+976 9191 3122 (Монгол), +976 9911 0335 (Англи)

 

 

 

 

Our Services

  • Холбоо барих

    • 4а байр, Их тойруу, 15-р хороолол, 7-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс
      Утас: +976-11-464325/ 26/ 27 (English speaking) Emergency: +976-91913122
      Факс: +976-11-454537
      И-мэйл: admin@sosmedica.mn
    • Хан уул дүүрэг, 1р хороо, Зайсан төв, 2р давхар Улаанбаатар, Монгол улс
      Утас: +976-77114325 +976-99571180 (English speaking) Emergency: +976-91913122
      И-мэйл: zaisan@sosmedica.mn