2017-2018 улиралын томуугийн вакцин

2017 - 2018 улиралын томуугийн вакцин ирлээ!

 

Та томуугийн вакцин хийлгүүлэх цаг авах болон вакцины талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, 11-464325; 11-464326; 11-464327 утсаар холбоо барина уу

 

2017-2018 оны улиралд хийгдэх идэвхгүйжүүлсэн томуугийн вакцин нь доорх томуугийн вирусын омгийг агуулна:

  1. А/Мишиган/45/2015 (H1N1) pdm09 – ижил төст омог (A/Сингапур/GP1908/2015, IVR-180);
  2. А/Хонг Конг/4801/2014(H3N2) (А/Хонг Конг/4801/20143, Х-263) - г ашиглан гарган авсан омог
  3. Б/Брисбен/60/2008 -  (wild type) - г ашиглан гарган авсан омог

 

Хэн дээрх вакцинд хамрагдвал тохиромжтой вэ?

 

  1. Бүх бага насны хүүхдүүд ( 6 сартай болон түүнээс дээш насны)
  2. 50 -аас дээш насны бүх хүмүүс
  3. Чихрийн шижин, зүрх, уушигны архаг өвчтэй хүмүүс
  4. Томуу тархах эрсдэл өндөртэй газар ажилладаг хүмүүс (цэцэрлэгт явж буй хүүхдүүд, цэцэрлэг сургуульд ажилладаг ажилчид, албан байгууллагын ажилчид, эмч болон багш нар)
  5. Жирэмсэн эмэгтэйчүүд 3-aac дээш сартай (хөхүүл үед хийлгэхэд аюулгүй)
  6. Томуугаар өвчлөх магадлалыг буруулахыг хүссэн хүн болгон

 

Гэр бүлийн бүх гишүүд томуугийн вакцинд хамрагдвал илүү их үр дүнтэй болохыг анхаараарай!

 

Томуугийн вакцин хийлгэж болохгүй хүмүүс

 

  • Урд өмнө томуугийн вакцинд эсвэл түүний найрлаганд хүнд харшил өгч байсан хүмүүс
  • Өндгөнд харшилтай хүмүүс
  • 6 -аас доош сартай хүүхдүүд

Хэзээ томуугийн вакцин хийлгэх вэ?

 

Томуугийн вакциныг хийлгэснээс 2-4 долоо хоногийн дараа дархлаа тогтож, 1 жилийн турш дархлаа үргэлжилдэг. Тиймээс хүйтний улирал эхэлснээс хойш аль болох эртхэн хийлгүүлэх хэрэгтэй.

 

Идэвхгүйжүүлсэн томуугийн вакциныг хэрхэн хэрэглэх вэ?

 

Тун:

 

  • Насанд хүрсэн хүнд 0.5 мл-р нэг удаа
  • 3 нас буюу 36 сараас дээш насны хүүхэд 0.5 мл-р нэг удаа
  • 6 сараас 35 сар хүртэлх хүүхэд 0.25 мл-р нэг удаа (Хэрэв таны хүүхэд өмнө нь томуугийн вакцин хийлгэж байгаагүй бол хамгийн багадаа 4 долоо хоногийн дараа 2 дах тунг хийлгэнэ)

Илэрч болох гаж нөлөө

 

Томуугийн вакцин аюулгүй, голдуу гаж нөлөө илэрдэггүй. Гэхдээ вакцин хийлгэсний дараа гаж нөлөө илэрч магадгүй тул 15 минутын турш сууж хянах хэрэгтэй.

 

Вакцин тарьсан хэсэгт бага зэрэг хөндүүрлэх, хавдах, улайх нь элбэг. Эдгээр шинж тэмдгүүд нь 1-2 өдрийн дараа аяндаа арилдаг. Бага зэрэг халуурах, ядрах, булчингаар өвдөх зэрэг зовиур илэрч 1-2 өдөр үргэлжилдэг. Энэ нь томуу туссан гэсэн үг биш.

Биеэр гүвдрүү гарах, нүүр хавагнах, цээж хэржигнэх, амь насанд аюултай харшлын урвал (анафилакси) зэрэг хүнд гаж нөлөө илрэх нь ховор. Дээрх гаж нөлөө вакцин хийлгэснээс хойш хэдэн минутаас  цагийн дотор илэрдэг.

 

Томуугийн вакцины талаарх нийтлэг ташаа ойлголтууд

 

“Томуугийн вакцин хийлгэхээр томуу тусдаг”

 

Томуугийн вакцины найрлаганд амьд вирүс агуулагддаггүй. Үүнийг хийлгэснээр зарим томуу төст шинж илэрдэг боловч томуугаар өвчлүүлдэггүй.

 

“Томуугийн вакцин хийлгэхэд хэтэрхий оройтсон”

 

Томуугийн вакцин хийлгэхэд хэзээ ч оройтдоггүй. Жилийн аль ч улиралд таныг томуугаас сэргийлж чадна.

 

“Томуугийн вакцин томуугаас 100% хамгаалдаг”

 

Томуугийн вакцин таныг томуугаар өвдөх магадлалыг үлэмж хэмжээгээр бууруулдаг. Зарим хүмүүс тухайн жилийн вакциныг хийлгэсэн ч томуугаар өвддөг. Энэ нь томуугийн вирүсийн омог тухайн жилийн томуугийн вакцинд агуулагдаагүйгээс болдог.

 

 

Та томуугийн вакцин хийлгүүлэх цаг авах болон вакцины талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, дараах хаягаар холбоо барина уу: 11-464325; 11-464326; 11-464327 мөн clinicops@sosmedica.mn цахим хаягаар и-майл бичнэ үү.

News

Таны сонорт

  • Холбоо барих

    • 4а байр, Их тойруу, 15-р хороолол, 7-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс
      Утас: +976-11-464325/ 26/ 27 (English speaking) Emergency: +976-91913122
      Факс: +976-11-454537
      И-мэйл: admin@sosmedica.mn
    • Хан уул дүүрэг, 1р хороо, Зайсан төв, 2р давхар Улаанбаатар, Монгол улс
      Утас: +976-77114325 +976-99571180 (English speaking) Emergency: +976-91913122
      И-мэйл: zaisan@sosmedica.mn