Түгээмэл тавигддаг асуултууд

ШҮДНИЙ ИМПЛАНТ ХИЙЛГЭХЭД ӨВДӨХ ҮҮ?
Тав тухтай байдлаар үйлчилгээ үзүүлэхийн тулд манай эмнэлгийн мэргэшсэн эмч нар танд өвчин намдаагч, тайвшруулагч хийн имплантыг өвдөлтгүйгээр суулгадаг. Үйлчлүүлэгчлдийн 90% нь манай үйлчилгээний хэрхэн өвдөлтгүй хийгддэгийг гайхдаг.

 

СОС МЕДИКА МОНГОЛИА ЭМНЭЛГИЙН ШҮДНИЙ ИМПЛАНТ ҮНЭТЭЙ ЮУ?
Бид өндөр технологи, чанартай материал ашиглан нэг цэгээс мэргэжлийн өндөр түвшний эмчилгээ, зөвлөгөөг боломжийн үнээр хүргэдэг. 

 

ШҮДНИЙ ИМПЛАНТ ХИЙЛГЭЭД ТЭР ДОРОО ШҮДТЭЙ БОЛЖ ЧАДАХ УУ?
Шүдний хиймэл ёзоор болон тулгуурыг таны өөрийн шүд мэт харагдаж, мэдрэгдэх түр
зуурын шүдний хамт 1 өдрийн дотор суулгадаг. Тиймээс та эмчилгээ хийлгэсэн өдрөө л бүрэн
шүдтэй болж чадна. 

 

ШҮДНИЙ ИМПЛАНТЫГ НАСАН ТУРШДАА АШИГЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Мэргэжлийн өндөр түвшинд суулгагдан, зөв арчилгаа эмчилгээ хийгдсэн имплант нь насан
туршид ашиглагддаг. Имплант хийлгэсэн нийт үйлчлүүлэгчдийн 95% нь 15 буюу түүнээс дээш
ашигладаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. 

ШҮДНИЙ ИМПЛАНТ СУУЛГУУЛАХ НЬ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?
Залуу дүр төрхийг бий болгоно 
Хүн шүдээ алдсаны дараа эрүүний яс нь шимэгдэж эхэлдэг бөгөөд энэ нь тухайн хүний нүүрний хэлбэрт өөрчлөлт оруулан хөгшин харагдуулдаг. Харин шүдний имплант хийлгэснээр таны эрүүний яс унаган хэлбэрээ хадгалан үлдэх боломжтой болдог ба үүний үр дүнд үйлчлүүлэгчид 10 хүртэлх насаар залуу харагддаг.
Биеийн эрүүл мэндийг сайжруулна
Та шүдний имплант суулгуулснаар төрөлхийн шүдтэй байхдаа идэж чаддаг байсан самар, алим зэрэг зажлууртай хүнсний зүйлсийг хэрэглэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл та эрүүл хооллож эхэлснээр биеийн эрүүл мэнд тань сайжирна. Гэхдээ ааруул, чихэр гэх мэт хатуу зүйлсийг хэрэглэхдээ анхаарах
хэрэгтэй. Учир нь хүний төрөлхийн шүд хүртэл хатуу зүйлсийг зажлахад хагарах тохиолдол байдаг.

 

ШҮДНИЙ ИМПЛАНТ НЬ ХИЙМЭЛ ШҮДТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?
Имплант нь хөдөлгөөнгүй суулгагддаг тул хиймэл шүд хэрэглэхэд үүсдэг унах,
сугарах, буйлтай хавирах, хэл ярианд өөрчлөлт орох зэрэг асуудлууд тулгардаггүй.
Түүнчлэн хиймэл шүдний наалт зэрэг нэмэлт хэрэгслүүдэд илүү зардал гаргах
шаардлагагүй. Хамгийн гол нь дуртай зүйлээ идэж ямарч үед өөртөө итгэлтэй инээмсэглэх
боломжтой юм.

 

Our Services

  • Contact us

    • 4a Building. Big Ring Road 15th Micro District 7th Khoroo, Bayanzurkh District, Ulaanbaatar, Mongolia
      Tel: +976-11-464325/ 26/ 27 (English speaking) Emergency: +976-91913122
      Fax: +976-11-454537
      Email: admin@sosmedica.mn
    • Khan Uul District, 1 khoroo, Zaisan Center, Second Floor, Ulaanbaatar, Mongolia
      Tel: +976-77114325 +976-99571180 (English speaking) Emergency: +976-91913122
      Email: zaisan@sosmedica.mn