Шүдний имплант үйлчилгээг авах дараалал

ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ
Манай эмнэлгийн имплантаар мэргэшсэн зөвлөх эмч таныг хүлээн авч уулзаж шүдээ хэрхэн сэргээх талаар таны саналыг сонсож үзлэг хийнэ. Танд тохирсон эмчилгээний төлөвлөгөө гаргахын тулд эрүүний CT scan зураг авч үнэлгээ хийнэ.

 

ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ГАРДАН АВАХ
Хүн бүрийн эрүү, шүд өөрийн гэсэн онцлогтой байдаг тул мэргэжлийн эмч нөхцөл байдалд тань тулгуурлан, зөвхөн танд зориулсан эмчилгээний төлөвлөгөөг боловсруулж өгнө.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ТООЦООЛУУЛАХ
Эмчилгээний төлөвлөгөө бэлэн болсоноор үйлчилгээ авахад шаардлагатай нийт үнийг танд тооцоолж өгнө.

ИМПЛАНТЫГ СУУЛГАХ
Хэд хэдэн удаагийн эмчилгээгээр титанаар хийгдсэн шүдний хиймэл ёзоор болон тулгуурыг суулгана. Түүнчлэн тодорхой хугацааны дараа бүрээс буюу шүдэлбэрийг суулгадаг. Мөн та эмчилгээ хийлгэсэн өдрөө бүрэн шүдтэй болох боломжтой.

ҮЗЛЭГ ХИЙЛГЭХ
Имплант суулгасны дараа титан ёзоор таны эрүүний ястай нэг мэт болж бэхжиж эдгэх хүртэл тодорхой хугацаа шаардагддаг. Энэ үед та хөнгөн хоолны дэглэм сахихын хамт мэргэжлийн эмчийн үзлэгт тогтоосон хугацаанд хамрагдах шаардлагатай.

БАЙНГЫН ШҮД ХИЙЛГЭХ
Таны титан суулгац эрүүний ястай остеоинтеграц болж бүрэн эдгэсний дараа түр шүдийг тань байнгын шүдээр сольж суулгаснаар шүдний имплант суулгах үйлчилгээ дуусгавар болно..

Our Services

  • Contact us

    • 4a Building. Big Ring Road 15th Micro District 7th Khoroo, Bayanzurkh District, Ulaanbaatar, Mongolia
      Tel: +976-11-464325/ 26/ 27 (English speaking) Emergency: +976-91913122
      Fax: +976-11-454537
      Email: admin@sosmedica.mn
    • Khan Uul District, 1 khoroo, Zaisan Center, Second Floor, Ulaanbaatar, Mongolia
      Tel: +976-77114325 +976-99571180 (English speaking) Emergency: +976-91913122
      Email: zaisan@sosmedica.mn