Яагаад СОС Медика Монголиа эмнэлгийн шүдний имплант суулгах үйлчилгээг сонгох вэ ?

   

Өндөр түвшинд бэлтгэгдсэн туршагатай эмч мэргэжилтнүүд


Др. Ж.Педретти нь манай эмнэлгийн шүдний имплант суулгах эмчилгээний багийг ахлан хийж гүйцэтгэдэг бөгөөд тэрээр шүд, эрүү нүүрний мэс заслын чиглэлээр 32 жилийн турш тасралтгүй ажилласан шүдний имплантаар мэргэшсэн туршлагатай эмч юм.

 

Түүнчлэн Др.Педретти 21 жил имплант хөгжүүлэх чиглэлээр Итали улсын Nobel Biocare Italiana компанитай хамтран ажилласан ба одоо Италийн Сан Мартино эмнэлэгт шүд, эрүү нүүрний мэс заслын ахлах эмчээр ажилладаг.

 

Тэрээр жилд дунджаар 5000 гаруй хүнд шүдний имплант суулгадаг бөгөөд 100% амжилттай хийж гүйцэтгэсэн статистиктай байдаг нь түүний туршлага, ур чадварын баталгаа юм.

   

Нэг баг цогц үйлчилгээ

 

Эмчилгээ, мэс засал, хиймэл шүдний техникч гээд шаардлагатай эмч мэргэжилтнүүд нэг дор нэг баг болж ажилладаг тул өвчтөн бүрийн онцлогт тохирсон хамгийн сайн шийдлийг бид цаг алдалгүй боловсруулж чаддаг.

 

   

10 жилийн баталгаат хугацаа

 

Орчин үеийн шилдэг аргачлалаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг тул манай эмнэлэг 10 жилийн баталгаат хугацааг амладаг.

 

   

Хамгийн богино эмчилгээний хугацаа

 

Бид эмчилгээндээ хүний биед хамгийн хурдан дасан зохицдог дээд зэргийн титан суулгац, хиймэл шүд, болон бусад материалыг ашигладаг. Тийм ч учраас манай эмчилгээ бусдаас хоёр дахин богино хугацаа шаарддаг нь үйлчлүүлэгчид маань маш таатай байдаг.

 

Мөн эрүүний ясны СТ scan зургийг хамгийн сүүлийн үеийн аппаратаар авдаг учраас оношлогоо эмчилгээ алдаагүй найдвартай болдог.

   

Тав тухтай орчин, нэг цэгийн үйлчилгээ

 

Сос Медика Монголиа нь олон улсын эмнэлгийн стандартыг бүрэн хангасан тав тухтай орчинд, мэргэжлийн бөгөөд найрсаг үйлчилгээг үзүүлэн хэрэглэгч таны сэтгэл ханамжийг эн тэргүүний зорилт болгон ажилладаг.

 

Нэгдсэн эмнэлэг тул шүдний имплант хийхэд шаардлагатай оношилгоо, шинжилгээний бүх төрлийн лаборатори, багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон учраас манай үйлчлүүлэгчид өөр эмнэлэгрүү явж цаг хугацаа алдахгүйгээр нэг цэгээс мэргэжлийн цогц үйлчилгээг түргэн шуурхай авах бүрэн боломжтой юм.

Our Services

  • Contact us

    • 4a Building. Big Ring Road 15th Micro District 7th Khoroo, Bayanzurkh District, Ulaanbaatar, Mongolia
      Tel: +976-11-464325/ 26/ 27 (English speaking) Emergency: +976-91913122
      Fax: +976-11-454537
      Email: admin@sosmedica.mn
    • Khan Uul District, 1 khoroo, Zaisan Center, Second Floor, Ulaanbaatar, Mongolia
      Tel: +976-77114325 +976-99571180 (English speaking) Emergency: +976-91913122
      Email: zaisan@sosmedica.mn