СОС Медика Монголиа Улаанбаатар Олон Улсын эмнэлэг нь яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу, мэргэжлийн түвшинд, чанартай, хүртээмжтэй хүргэхийн тулд Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх аль ч бүс нутгаас өвчтөнг зөөвөрлөх, нүүлгэн шилжүүлэх ур чадварт ажилтнуудаа тогтмол сургаж, хөгжүүлдэг. 2023 оны 4 дүгээр сард Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран агаарт болон хээрийн нөхцөлд өвчтөн тээвэрлэхэд баримтлах аюулгүй ажиллагааны сургалтыг ажилтнууд маань амжилттай дүүргэлээ.