СОС Медика Монголиа Олон Улсын Эмнэлэг "эмнэлэг хүртэлхи тусламж"-ийг үзүүлэх мэргэшсэн тээвэрлэлтийн багийн ур чадварыг дээшлүүлэх, агаарт болон хээрийн нөхцөлд өвчтөн тээвэрлэхэд баримтлах нислэгийн үеийн аюулгүй ажиллагааны энэ удаагийн сургалтыг 2024 оны 3-р сарын 16-ны өдөр Нислэгийн A-Jet авиа компанитай хамтран эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан өргөн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 27 эмч, эмнэлгийн ажилтан нар хамрагдлаа.