Манай эмнэлгийн эмнэлзүйн лаборатори нь 2024 оны 12-р сард ISO 15189:2022 буюу "Эмнэлгийн лаборатори – Чанар ба чадавхад тавигдах шаардлага" стандартын дагуу Америкийн Олон Улсын Итгэмжлэлийн байгууллага болох “International Accreditation Service”-ийн итгэмжлэлийн шаардлагыг амжилттай хангаж, албан ёсны гэрчилгээгээ гардан авлаа.
Ингэснээр манай лаборатори Монгол Улсад олон улсын түвшинд дахин хүлээн зөвшөөрөгдсөн анхны байгууллага болж байна.
Бидэнтэй хамтран ажилладаг нийт гишүүд, хамтрагч байгууллагууд болон үнэнч үйлчлүүлэгчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье
