Улаан хоолой, ходоод, дээд гэдэсний дуран болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийж байна

Манай эмнэлэг нь Улаан хоолой, ходоод, дээд гэдэсний дуран (гастроскопи) болон Бүдүүн гэдэсний дуран (колоноскопи) – г Хамгийн сүүлийн үеийн дурангийн технологи болох OLYMPUS-EVIS X1 төхөөрөмжөөр олон улсын чанарын стандартын дагуу үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Уг төхөөрөмж нь RDI, TXI, NBI, EDOF технологийг хослуулсан өндөр хүчин чадалтай сүүлийн үеийн дурангийн аппарат билээ

✅ RDI нь гүний судсыг илүү тод харуулах бөгөөд ингэснээр цус алдаж буй хэсгийн байршлыг тогтоох хугацааг богиносгож эмчилгээг илүү хялбар болгоно.

✅ TXI технологи нь эдийн өнгө, бүтэц ба гэрэлтүүлгийг сайжруулах цагаан гэрлийн эффект ашиглан өөрчлөлттэй хэсгүүдийг илрүүлснээр хавдраас урьдчилан сэргийлэх болон эрт үед оношилно.

✅ NBI нь салстын гадаргуу дахь эрүүл ба эмгэг өөрчлөлт, салстын дээд болон доорх давхаргын судсыг илүү нарийн тодруулна. Энэхүү технологийг ашиглан хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой.

✅ EDOF: Фокуслахад илүү хялбар учир үзлэгийн хугацааг богиносгоно. Хол болон ойрын зайд фокусласан дүрсийг нэгтгэж харуулна. Мөн дүрсийг илүү өргөн фокустай харснаар эмгэг өөрчлөлт бүхий хэсгийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

🔰Хаяг: Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р дугаар хороолол Их Тойруу – 4а байр (Хуучнаар Туул Жин Пан)☎️Утаc: 11-464325/26/27 www.sosmedica.mn