Ам хуурайшилт шүдний цооролд нөлөөлөх үү

Амны хөндийг байнгын чийглэг байхад тусалдаг биологийн шингэн бол шүлс юм.Шүлс нь эрүүл мэнд, тав тух, гоо зүй төдийгүй амны хөндийн үйл ажиллагааг хадгалахад чухал үүрэгтэй. Шүлс нь чийгшүүлэх үүрэгтэйгээс гадна сероз болон салслаг бүрэлдэхүүнтэй тул салст бүрхүүл, зөөлөн эд хатуу эдийн эсрэг, хэл, хацар, шүдтэй саадгүй хөдөлгөөн хийх, зажлах үйл ажиллагааг дэмждэг. Шүлс нь зажлах явцад болон хүчиллэг хоол, унд хэрэглэсний дараа үүсэх pH-ийн бууралтыг саармагжуулдаг. Мөн амт мэдрэх чадварыг дэмжиж, амны хөндийг угааж цэвэрлэн, том хэмжээний хоол болон бусад зүйлсийг залгих эсвэл амнаас гарахад тусалдаг. Шүлс нь хоол зажилсны дараа залгихад бэлдэх бөөм буюу болус үүсэхэд оролцдог бөгөөд нүүрс ус болон өөх тосны задралыг анхлан эхлүүлдэг амилаза, липаза зэрэг ферментүүдийг өөртөө агуулдаг. Түүнчлэн шүдний гадаргууг дахин эрдэсжүүлэхэд туслаж, бичил биетэнүүдийн өсөлтийг сааруулдаг бактерийн эсрэг бүрэлдэхүүн болох лактоферрин,пероксидаз зэргийг агуулдаг. Ингэснээрээ шүд цоорох эрсдлийг бууруулах нөлөөтэй.

Шүлсний булчирхайн үйл ажиллагаа доголдох болон өөр бусад шалтгаанаар шүлсний гарц өөрчлөгдөж багассанаар үүсэх эмгэгийг ам хуурайшилт гэнэ. Шүлсний дутагдал үүсэх нь өвчлөл өндөрсөх, хүний амьдралын чанарт мэдэгдэхүйц нөлөөлөх, мөн олон төрлийн системийн өвчний хүндрэлд хүргэж болдог. Шүлсний гарц багасалт нь 65 ба түүнээс дээш насны хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог.

Шалтгаан

Насжилт

Эмийн гаж нөлөө /даралт бууруулах эмүүд, зүрх судасны эмүүд, өвчин намдаах, шээс хөөх эм, нойрны эм, булчин суллагч эм/

Туяа эмчилгээ

Толгой хүзүүний мэс  заслын дараа

Цэвэршилт

Чихрийн шижин

Мэдрэлийн өвчнүүд

Усгүйжилт /суулгалт/

Шүлсний булчирхайн үрэвсэл, бөглөрөл,  хавдар

Шинж тэмдэг

Аманд хуурай мэдрэмж төрөх

Шингэн зүйл уух давтамж өндөрсөх

Амны салст хуурайших

Уруулын булан, уруул хагарах

Мөөгөнцөр халдвар

Хэлний цуурал

Өтгөн наалдамхай шүлс

Амны эвгүй үнэр

Хэл хорсох

Хоолны амт өөрчлөгдөх

Залгихад хүндрэл үүсэх

Шүд цоорол үүсэхэд нөлөөлөх

Шүд болон хэлний өнгөр нэмэгдэх

Хэл яриа өөрчлөгдөх

Шүдэлбэр зүүхэд хэцүү болох

Шүлсний булчирхай хавдах

Хацар хазагдах

Ам хуурайшилыг яаж багасгах вэ?

Мэргэжлийн эмч нарт хандаж зөвлөгөө авах

Шүд цоорол, буйлны үрэвсэлийг эмчлүүлэх

Амны хөндийг чийгшүүлэх тусгай зориулалтын түрхлэг, гель, цацлагыг хэрэглэх

Ус уух

Сахарын агууламжгүй бохь зажлах

Амны хөндийн хувийн эрүүл ахуйг сайн сахих

Шүдэлбэр зүүдэг бол өдөр бүр усаар угааж, цэвэрлэж байх

Шөнө унтахдаа шүдэлбэрийг авч байх

Спирт агуулсан ам зайлагч,оо хэрэглэхгүй байх

Халуун ногоотой хоолноос зайлсхийх

Хооллолтонд шингэн хоол түлхүү оруулах

Өрөөний агаарыг чийгшүүлэх

Агаар шүүгч ашиглах

Уруул чийгшүүлэгч хэрэглэж байх Мэдээллийн эх сурвалж: American Dental Association