Холбоо барих

Яаралтай үед холбоо барих дугаар

Search

Лабораторийн шинжилгээнд биеэ бэлтгэх

Шинжилгээнд биеэ зөв бэлтгэн ирэх нь шинжилгээний үр дүн үнэн зөв гарахад чухал нөлөөтэй бөгөөд та ямар шинжилгээ өгөхөөс шалтгаалан зөвлөмжийн дагуу бэлдэн ирээрэй.

Цусны дэлгэрэнгүй шинжилгээнд бэлдэх

  • Цусны шинжилгээг 8-10 цагийн хооронд болон шаардлагатай тохиолдолд хоногийн аль ч үед авах боломжтой.
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөхийн өмнө өлөн эсвэл хөнгөн цайлласан байж болно.

Биохимийн шинжилгээнд бэлдэх

  • Биохимийн шинжилгээг өглөө өлөн, тайван үед өгөх хэрэгтэй. (ус ууж болно)
  • Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр архи тамхи хэрэглээгүй, шарсан хуурсан хоол идээгүй, өөх тос хэрэглээгүй, сахартай хүнс хэрэглээгүй байх хэрэгтэй.
  • Сахар, өөх тос, нойр булчирхайн шинжилгээнд 12 цаг зайлшгүй өлөн байх шаардлагатай.
  • Эм тариа, антибиотик хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/

Шээсний шинжилгээнд бэлдэх

  • Шээсийг эмнэлгээс өгсөн нэг удаагийн ариун саванд авч өгнө.
  • Шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтнээ сайтар угаасан байна.
  • Шээсний шинжилгээ өгөхийн өмнө шээсний өнгөнд өөрчлөлт өгдөг хоол хүнс хэрэглэж болохгүй. Тухайлбал: хүрэн манжин, лууван, өнгөтэй ундаа
  • Шээс хөөх эм хэрэглээгүй байх
  • Эмэгтэй хүнд сарын тэмдэг ирсэн үед шинжилгээг хойшлуулна.
  • Шээсний шинжилгээний сорьцийг өглөөний өлөн шээсний дунд хэсгээс зориулалтын савны ½ (100-200мл) орчим шээс тосож авна.
  • Шаардлагатай тохиолдолд 2-3 цагийн шээсний сорьц авч болно.
  • Шээсний ерөнхий шинжилгээний сорьцийг авснаас хойш 2 цагийн дотор лабораторид аль болох хурдан хүргэнэ. Хөлдөөж болохгүй.

Үтрээний наалдац болон Эсийн шинжилгээнд бэлтгэх

  • Эмэгтэй хүн шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтэнийг сайтар угаасан байх хэрэгтэй.

Шинжилгээ өгөхөөс 2 хоногийн өмнө доорхи дурьдсан зүйлсээс зайлсхийх ёстой:

  • Үтрээний лаа, тосон суурьтай цэлцэгнүүр болон бусад эмчилгээ
  • Үтрээний угаалга , үнэр дарагч цацлага гэх мэт
  • Бэлгийн харьцаанд ороогүй байх
  • Тампон хэрэглээгүй байх
  • Сарын тэмдэг ирж байгаа үед шинжилгээ өгөхгүй

Эрэгтэй хүн шинжилгээ өгөхдөө:

  • Гадна бэлэг эрхтэнийг сайтар угаасан байх
  • Өглөө нь шээгээгүй ирэх эсвэл 3-4 цаг шээгээгүй байж болно
  • 24-48 цаг бэлгийн харьцаанд ороогүй байх хэрэгтэй.

Дааврын шинжилгээнд бэлдэх

  • Дааврын шинжилгээг өглөө, тайван үед ирж өгөх ёстой.
  • Хөнгөн цайлласан байж болно.
  • Бэлгийн дааврын хэмжээ тодорхойлох үед эмч таны сарын тэмдэгийн мөчлөгтэй уялдуулан шинжилгээ өгөх хугацааг тодорхой зааж өгдөг. Тухайлбал ФСГ, ЛГ, пролактин, прогестерон, эстрадиол, тестостерон зэрэг дааврийн түвшин тодорхойлох үед.

Нян судлалын шинжилгээ

  • Антибиотик эмчилгээ хийлгэхээс өмнө сорьц өгөх. Хэрэв антибиотик эмчилгээ эхэлсэн бол 8-10 цаг завсарлаж шинжилгээ өгөх
  • Сорьц авахдаа ариун, том амсартай сав, ариун бамбар хөвөнгөөр гаднын бохирдол оруулахаас сэргийлэн шинжилгээний сорьц авах

Цэрний шинжилгээ

  • Урьдчилан лабораториос ариутгасан сав авах
  • Цэрний шинжилгээ авах хамгийн тохиромжтой цаг бол өглөө эрт юм
  • Шинжилгээ өгөхийн өмнө хоол идэж ууж болохгүй
  • Өвчтөн амаа усаар сайтар угааж цэвэрлэнэ
  • Өвчтөн амьсгаагаа гүн авч, толгойгоо бөхийлгөн цээжний гүнээс ханиалган цэрийг гаргана. Цэрийг аман дотроо барьж болохгүй. Шууд цэвэр сав руу нулимж гаргана.

Өтгөний шинжилгээ

  • Жорлонгийн усыг сайтар татаж сайн цэвэрлээд суултуурт том салфетик дэлгэж тавиад хүндэрнэ.
  • Өтгөнөөс ариутгасан шилэн эсвэл пластик савны таганд суурилагдсан халбагаар таслан авна. Баас нь шээсний хольцгүй байх ёстой.

Цагаан хорхойн шинжилгээ 

  • Туулга хэрэглээгүй байх
  • Хүүхэд өгүүлэх бол шинжилгээг авахдаа хошногоны амсраас нь хөвөн бамбараар арчиж авна гэдгийг ойлгуулан тайван байлгана.

Ковид-19 вирус илрүүлэх шинжилгээ

  • Хамар залгиурын сорьцыг хоногийн аль ч үед өгч болно.
  • Шинжилгээ өгөхөөс өмнө тусгайлан бэлтгэл шаардлагагүй бөгөөд аль болох тайван, биеэ чангалахгүй эмнэлгийн ажилтны зааврыг даган сорьц өгнө.
  • Зургаа хүртэл насны хүүхдээс хоолойн арчдас авч болно. Мөн хамар залгиурын гэмтэлтэй, бусад тусгай заалттай үйлчлүүлэгч шалтгаанаа хэлж амны хөндийн арын хананаас сорьц өгнө.

Үзүүлэлт тус бүрээр авч үзвэл:

  • Сахар: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
    Холестрин: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх, 7 хоногийн өмнөөс өөх тостой хоол хүнс хэрэглэхгүй, 2 долоо хоногийн өмнөөс өөх тосны эсрэг эм, бэлдмэл хэрэглээгүй байх,
  • Триглицерид: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
  • Альбумин: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
  • Нийт уураг: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх, биеийн хүчний дасгал, хүнд ажил хийгээгүй байх,
  • Билирубин: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
  • Креатинин: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх, мах махан төрлийн хоол хэрэглээгүй, тодосгогч бодис бүхий эм хэрэглээгүй байх,
  • Шээг: Өлөн байх, чангалуурыг 30 сек-ээс удаан тавьж болохгүй,
  • Шээсний хүчил: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх, биеийн хүчний дасгал, хүнд ажил хийгээгүй байх, нарны туяа ба цацраг идэвхит туяагаар шаруулаагүй байх,
  • АЛАТ: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
  • АСАТ: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
    Амилаза: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
  • ГГТ: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
  • ЛДГ: Өлөн байх, биеийн хүчний дасгал, хүнд ажил хийгээгүй байх,
  • ШФ: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх, антибиотик, сульфаниламидын бүлгийн эм хэрэглээгүй байх,
  • Төмөр: Өлөн байх, элэг, бөөр, зүрх, шош будаа, архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байх,
  • Кали: Өлөн байх, төмс, шош, сармис, мөөг, будаа, гадил, нэрс зэргийг хүнсэнд хэрэглээгүй байх,
  • Кальци: Өлөн байх, сүү, сүүн бүтээгдэхүүн, далайн байцаа, шош, улаан манжин, самар хүнсэнд хэрэглээгүй байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
  • Магни: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх, биеийн хүчний дасгал, хүнд ажил хийгээгүй байх,
  • Натри: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
  • Фосфор: Өлөн байх,
  • Хлор: Өлөн байх,
mnMongolian