11-464325 /26 /27

Холбоо барих

Яаралтай үед холбоо барих дугаар

Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг боловсруулах, устгах шинэ технологи нэвтрүүллээ.

Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын аюултай хог хаягдлын ангилал дахь халдвартай, хурц ирмэгтэй, эмгэг хог хаягдлуудыг халдваргүйжүүлэх, жижиглэн аюулгүй болгох Франц улсын Sterilwave100,Bertin шинэ технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү халдваргүйжүүлэх бүрэн автомат төхөөрөмж нь химийн нэмэлт бодис болон нэрмэл ус ашиглахгүйгээр, богино долгионы тусламжтайгаар хог хаягдлыг халдваргүйжүүлэн, нийт хог хаягдлын нийт жин болон хэмжээг 25% хүртэл бууруулан жижиглэн, хуурай, урт хугацаанд хадгалах болон дахин ашиглах боломжтой хог болгодог нь байгаль орчинд ээлтэй, хог хаягдал боловсруулах ажилтны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй халдваргүйжүүлэлт болдогоороо давуу талтай.

Ингэснээр эрүүл мэндийн байгууллагаас гарах халдвартай, аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, халдваргүйжүүлэх бүхий л үйл явцыг нэг дор тухайн эмнэлгийн байгууллага дээрээ хийх боломжийг бүрдүүлж, энэ нь дээрхи үйл явцуудад гарах эрсдлүүдийг бууруулж, хүрээлэн буй орчинд аюулгүй байдлыг хангах боломжийг бүрдүүлж байгаа юм

mnMongolian