11-464325 /26 /27

Холбоо барих

Яаралтай үед холбоо барих дугаар

Манай эмнэлэг Япон улсын хиймэл оюун ухаан бүхий Olympus Evis X1 дурангаар үйлчилж байна

Манай эмнэлэг нь уян дурангийн хамгийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан бүхий Olympus EVIS X1 дурангаар ходоод, бүдүүн гэдэс, уушгины дурангийн оношлогоо, эмчилгээг унтуулгатай болон унтуулгагүй тогтмол хийж байна.

Манай дурангийн системийн онцлог нь:

Хавдар болон бусад өөрчлөлтийг эрт үед нь илрүүлэх TXI, NBI технологи, цус алдалтын голомтыг илрүүлэх RDI технологи, хиймэл оюун ухаанд суурилсан ургацаг илрүүлэх ENDO-AID технологийг нэг дор агуулсан, хоол боловсруулах замын эмгэгийг эрт илрүүлэх оношилгоо эмчилгээнд шинэчлэл хийсэн систем юм.

Манай эмнэлэгт хийгдэж буй шинжилгээ:

  • Ходоодны дуран
  • Бүдүүн гэдэсний дуран
  • Уушгины дуран

Бид дараах ажилбаруудыг үйлчлүүлэгч нартаа санал болгож байна.

  • Хоол боловсруулах замын ургацаг авах
  • Хоол боловсруулах замын яаралтай тусламж (цус алдалт тогтоох, гадны биет авах)
  • Туяа эмчилгээний дараах аргон плазм коагуляц эмчилгээ

Ямар зовиур илэрвэл бүдүүн гэдэсний дуран хийлгэх вэ?

  • Хэвлийгээр өвдөх
  • Өтгөнд далд цус илрэх
  • Өтгөн цустай гарах
  • Өтгөн гаралт өөрчлөгдөх (өтгөн хатах, суулгах)
  • Шалтгаангүй турах, ядрах
  • Шалтгаан тодорхойгүй цус багадалт
  • Урьдчилан сэргийлэх зорилгоор

Ямар зовиур илэрвэл ходоодны дуран хийлгэх вэ?

  • Аюулхай орчим өвдөх
  • Цээж гашуун оргих
  • Хоолны шингэц муудах, гэдэс дүүрэх
  • Дотор муухай оргих, бөөлжих
  • Горойх
  • Өтгөн хар гарах
  • Шалтгаангүй турах, ядрах
  • Шалтгаан тодорхойгүй цус багадалт
  • Урьдчилан сэргийлэх зорилгоор
mnMongolian