Холбоо барих

Яаралтай үед холбоо барих дугаар

Search

СОС МЕДИКА МОНГОЛИА УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН ЭМНЭЛЭГИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ 4 ЖИЛЭЭР ДАХИН СУНГАГДЛАА. 

Бид СОС Медика Монголиа Улаанбаатар олон улсын эмнэлэг маань 4 жилийн хугацаатай дахин магадлан итгэмжлэгдсэн талаар таатай мэдээг хуваалцаж буйдаа баяртай байна. Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс олгодог магадлан итгэмжлэл нь эрүүл мэндийн үйлчилгээний чанарын түвшинг тодорхойлдгоороо онцлогтой. Энэ амжилт нь манай эмнэлгийн багийнхны тууштай хөдөлмөр, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн ажлын үр дүн юм. 

Энэхүү магадлан итгэмжлэл нь бидний эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, мэргэжлийн өндөр ур чадварыг батламжилж байгаа бөгөөд бид цаашид ч үйлчлүүлэгчдэдээ найдвартай, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. 

Бидний энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцсэн нийт үйлчлүүлэгчид, түнш байгууллагууд болон эмнэлгийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашдын хамтын ажиллагааны төлөө хамтдаа ажиллаж, эрүүл мэндийн салбарт шинэ түвшинд гарахын ерөөл дэвшүүлье. 

mnMongolian