БИДНИЙ ТУХАЙ

SOS Medica Mongolia UB International эмнэлэг нь 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд орчин үеийн эмнэлгийн стандартад нийцүүлэн эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй хөгжүүлсээр байна. Клиникийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэгийн хувьд бид ажил мэргэжлийн болон гэр бүлд чиглэсэн иж бүрэн эрүүл мэндийн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг байнга хамгаалдаг.

Бид 90 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага International SOS-ын удирдлага, үйл ажиллагааны стандартыг нэвтрүүлсэн. Монгол Улсад эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, үйлчилгээний стандартыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэх үүрэг хүлээн, бид ISO 9001:2008 ба ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо-ны гэрчилгээг 2012 оноос хойш эзэмшиж байна.

2021 оноос хойш бид Британийн Стандартын Институци-аар баталгаажуулсан ISO/IEC 27001:2022 (Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо) болон Ажил мэргэжлийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын систем (ISO 45001:2018) гэрчилгээг эзэмшиж байна.

Мөн 2022 оноос хойш бид ISO/IEC 27701:2019 (Хувийн мэдээллийн удирдлагын тогтолцоо)-ны гэрчилгээг эзэмшиж байна.

Our clinical laboratory has been accredited under ISO 15189:2012 (Medical Laboratories: Requirements for Quality and Competence) since 2022 and successfully transitioned to ISO 15189:2022 in 2024, with accreditation by the International Accreditation Service (IAS).

https://www.iasonline.org/wp-content/uploads/2023/01/ML-104-Cert.pdf

Гэрчилгээ ба Магадлан итгэмжлэл

  • ISO 9001:2015 – Quality Management Systems (Certified by BSI)
  • ISO 45001:2018 – Occupational Health and Safety Management Systems (Certified by BSI)
  • ISO/IEC 27701:2019 – Privacy Information Management Systems (Certified by BSI)
  • ISO/IEC 27001:2022 – Information Security Management Systems (Certified by BSI)
  • ISO 15189:2022 – Medical Laboratories: Requirements for Quality and Competence (Clinical Laboratory accredited by IAS)

Манай эмнэлэг нь төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, элчин сайдын яамдууд, уул уурхайн болон банкны байгууллагуудын ажилтнууд болон тэдний гэр бүлд гэрээ, гишүүнчлэлийн үндсэн дээр өндөр чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг.

100 гаруй мэргэжлийн багийн гишүүдтэй SOS Medica Mongolia нь дараах салбаруудын клиникийн тусламж үйлчилгээг үзүүлдэг:

  • Ерөнхий эмнэлгийн тусламж
  • Яаралтай тусламж
  • Ажил мэргэжлийн өвчнүүдийн оношлогоо, эмчилгээ
  • Хүүхдийн эрүүл мэндийн үзлэг
  • Сэргээн засах эмчилгээ
  • Лабораторийн үйлчилгээ
  • Дүрс оношлогоо

SOS Medica Mongolia UB International эмнэлэг нь хамгийн өндөр олон улсын стандарт шаардлагад нийцсэн, найдвартай, орчин үеийн, өвчтөн төвтэй эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхэд чиглэн ажиллаж байна.

BUSINESS HOURS

Өдөр: Даваа - Баасан

Цаг: 09:00 - 18:00

CONTACT US - MAIN CLINIC

СОС МЕДИКА МОНГОЛИА УБ ОЛОН УЛСЫН ЭМНЭЛЭГ

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороолол, 7-р хороо, Их тойруу, 4а байр.

CONTACT US FOR BOOKING ENQUIRIES

СОС МЕДИКА МОНГОЛИА УБ ОЛОН УЛСЫН ЭМНЭЛЭГ

 Хөдөлмөрийн эрүүл мэнд

24 ЦАГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ
CARE BY PRIOR ARRENGEMENTS

24-hours-7-days-a-week

Яаралтай дуудлага

99110335 [Зөвхөн англи хэлээр]

91913122 [Монгол хэлээр]

Зайсан салбартай холбогдох

СОС МЕДИКА МОНГОЛИА УБ ОЛОН УЛСЫН ЭМНЭЛЭГ - ЗАЙСАН САЛБАР

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо Зайсангийн гудамж, ГОЛДЕН БУДДА ЦОГЦОЛБОР, 15б байр, 4-р давхарт № 4.16

Холбоо барих

И-мэйл:

zaisan@sosmedica.mn