"СОС Медика Монголиа" болон манай хамтрагч-түнш Олон улсын "Интэрнэшнл СОС" байгууллагын үйл ажиллагааны эрхэм зорилго, үндсэн зарчим бол гишүүд үйлчлүүлэгчид дээ олон улсын жишиг, стандартад нийцсэн эмнэлгийн үйлчилгээг хүргэхэд оршдог билээ. 2012 онд манай эмнэлэг нь олон улсын чанарын стандартын шаардлага хангаж ISO 9001:2008, ISO 9001:2015 чанарын менежментийн гэрчилгээ хүртсэн Монголын анхны хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болсон юм.
Манай компани ажилтнуудын сургалт болон мэргэжлийн хөгжлийг тэргүүн ээлжинд тавьсаар ирсэн бөгөөд үүнийг тасралтгүй эмнэлгийн боловсролын хөтөлбөрүүд, тогтмол сургуулилтууд, мөн эмнэлгийн ажилтнуудын олон улсын семинар, хуралд идэвхтэй оролцдог байдлаар нотолж байна.
Манай эмч сувилагч нарын баг Америкийн Зүрхний Нийгэмлэгээс мэргэжилтнүүдэд зориулсан Зүрх судасны лавшруулсан суурь тусламжийн сургалт (ACLS) болон хүүхдийн лавшруулсан суурь тусламжийн (PALS) сургалтуудыг амжилттай суралцаж дүүргэсэн болно.