SOS Medica Mongolia компанийн олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдийн баг нь өндөр чанартай олон улсын яаралтай болон ажил мэргэжлийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхэд тууштай ажилладаг. International SOS болон SOS Medica Mongolia-ийн амжилттай түншлэл нь Монгол орны хамгийн алслагдсан, хүндрэлтэй байршилд ч гишүүд, үйлчлүүлэгчдэд дэлхийн түвшний эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжийг олгодог. Манай алслагдсан байршлын эмнэлгийн үйлчилгээний төвүүд нь корпорацийн үйлчлүүлэгчдэд иж бүрэн эрүүл мэндийн шийдлүүдийг санал болгодог бөгөөд фармацын мэргэжилтнүүд болон логистикийн зохицуулагчдын багийн тусламжтайгаар эмч, сувилагч, дэмжлэг үзүүлэгч ажилтнуудад хамгийн өндөр чанартай тоног төхөөрөмж, эмийн сан, эмнэлгийн дэмжлэгийг бүрэн хангадаг.
“Интернэйшнл СОС” байгууллагатай хамтран Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа уул уурхайн салбарын компаниудын дэргэд өөрийн салбар эмнэлгээр тухайн орон нутгийн онцлог шинж чанарт тохируулан, мэргэжлийн өндөр түвшинд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
Үүнд:
- Эмнэлгийн тусламж үйлчилгээ, тээвэрлэлт
- Эрүүл мэндийн зөвлөгөө болон орон нутгийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ /Хяналтын тусгай арга, техникээр эмнэлгийн мэргэжилтэн гүйцэтгэнэ./
- Орон нутгийн эмнэлгийн чанарыг сайжруулах, хөгжүүлэх
- Эмнэлгийн үйлчилгээний чанарын хяналтыг сайжруулах зөвлөгөө, зааварчилга
- Орон нутаг дахь салбар эмнэлэгт ажиллах эмч мэргэжилтний сонгон шалгаруулалт, сургах, ажиллуулахаар илгээх
- Анхны тусламжийн сургалт
- Хөдөлмөрийн эрүүл мэндийн үнэлгээ
- Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт
- Гамшгийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөө зохиох /Эмнэлгийн онцгой байдлын төлөвлөгөө/
Манай хөдөө орон нутгийн эмнэлгийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл International SOS Mongolia оффист +976 7016 1646 дугаар руу холбогдоно уу. Бид 24 цагийн турш үндэсний эрүүл мэндийн шийдэл болон үйлчлүүлэгчийн дэмжлэгийг үзүүлдэг.