СОС Медика Монголиа эмнэлэг нь мэргэжлээс шалтгаалсан өвчин эмгэгийг оношилж эмчлэх болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд цогцоор нь явуулсаар ирсэн ч орчин үед ажил мэргэжлээс шалтгаалж хүний эрүүл мэнд хохирох, түүнээс урьдчилан сэргийлэх талаар дэлхий нийтээрээ хурдацтай анхаарч байгаа үед боловсон хүчнээ, эмч мэргэжилтнүүдээ хөгжүүлэн суралцуулж байна.
Тус эмнэлгийн хөдөлмөрийн эрүүл мэндийн эмч Б. Урантуяа нь Италийн Турин их сургууль Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Олон улсын сургалтын төв (ITCILO), Олон улсын хөдөлмөрийн алба (ОУХБ), Хөдөлмөрийн эрүүл мэндийн олон улсын комисс (ICOH) нартай хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээрх магистрын сургалтад 2020 оны 1 сарын 13-наас 3 сарын 27-ны хугацаанд очин сургалтын кампуст байрлан суралцах сургалтдаа хамрагдаад ирлээ. Сургалт цаашид үргэлжлэх тул Урантуяа эмчдээ ажил хөдөлмөрийн болон сурлагын өндөр амжилтыг хүсье.