Анхны тусламжийн сургалт

Монгол улсад эмнэлгийн анхны болон түргэн тусламжийг дуудмагц хоромхон зуур ирнэ гэдэгт найдах хэрэггүй. Өргөн уудам, алслагдмал нутагтай учраас эмнэлгийн тусламж оройтож хүрдэг нь хүн бүр  анхны тусламж үзүүлэх ур чадвартай байхыг шаардаж байна. Энэ хичээл нь яаралтай үед шаардлагатай анхны тусламжийг үзүүлэх үндсэн ур чадварыг эзэмшүүлнэ.  

 

Манай сургалт яаралтай, ялангуяа хүний амь аврах шаардлагатай үед эмнэлгийн анхны тусламжийг зөв үзүүлэх мэдлэг, ур чадвартай хүмүүсийг бэлддэг.  Яаралтай үед эмнэлгийн тусламж иртэл зөв хариу үйлдэл үзүүлэх, нөхцөл байдлыг удирдахад хэрэгтэй анхны тусламжийн суурь ба гүнзгийрүүлсэн мэдлэг, ур чадварыг танай байгууллагын ажилтанд олгох болно.

 

Бид дараах хоёр төрлийн анхны тусламжийн сургалтийг хийж байна:

  • Америкийн Зүрхний Холбооны (АЗХ) Зүрх аврагч® Анхны тусламж + Зүрх Уушигны Сэхээн Амьдруулалт (ЗУСА) Автомат Тохируулгат Зүрхний Хэм Жигдрүүлэгч (АТЗХЖ) - Энэ хичээл нь хүний амь аврах ур чадвар, түүнийг өдөр тутмын амьдралдаа хэрхэн зөв хэрэглэхийг заана.
  • Анхны тусламжийн үндсэн хичээл - Энэ хичээл нь яаралтай үед шаардлагатай анхны тусламжийг үзүүлэх үндсэн ур чадварыг эзэмшүүлнэ.   

Гэрчилгээ ба Гарын авлага

Сургалтын төгсгөлд суралцагчдад гэрчилгээ, анхны тусламжийн иж бүрэн гарын авлага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн АЗХ-ны магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээ  өгнө.  

 

Анхны тусламжийн иж бүрдэл

Анхны тусламжийн иж бүрдэл сурч мэдсэн зүйлээ бүрэн хэрэглэхэд сургалтын адил чухал юм. Иж бүрдлийн дараах төрлүүдийг манай эмийн сангаас худалдан авах боломжтой. 

 

•   Автомашины

•   Гэр ба Албан газрын

•   Багийн

 

Манай сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу:

 

Цахим хаяг: sales@sosmedica.mn

Утас: +976-11-464325 /26 /27

 

 

 

Our Services

  • Холбоо барих

    • 4а байр, Их тойруу, 15-р хороолол, 7-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс
      Утас: +976-11-464325/ 26/ 27 (English speaking) Emergency: +976-91913122
      Факс: +976-11-454537
      И-мэйл: admin@sosmedica.mn
    • Хан уул дүүрэг, 1р хороо, Зайсан төв, 2р давхар Улаанбаатар, Монгол улс
      Утас: +976-77114325 +976-99571180 (English speaking) Emergency: +976-91913122
      И-мэйл: zaisan@sosmedica.mn