Сэргээн засах, Уламжлалт, Зүү Эмчилгээ, Өвдөлт намдаах клиник

“Эмнэлгийн бүх үйлчилгээг нэг дороос” гэсэн уриатайгаар хүндэт гишүүд болоод бусад үйлчлүүлэгч нартаа эмнэлгийн чанартай үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор энэхүү шинэ клиникээ нээлээ. Уламжлалт эмчилгээний их эмч, хөдөлгөөн засалч, сэргээн засалч, өвдөлтийн их эмчээс бүрдсэн баг маань хувь хүнд тохирсон эмчилгээний урт болоод богино хугацааны төлөвлөгөөг боловсруулж, хамгийн гол нь тухайн хүний амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд аль болох түргэн хугацаанд үйл ажиллагааны чадварыг сэргээх, өвдөлтийг намдаах нэгдмэл зорилготой. Шаардлагатай тохиолдолд бид уламжлалт болон сэргээн засах эмчилгээний аргуудыг хавсарсан курс эмчилгээг хийснээр эдгэрэлт түргэсч, эмчилгээний үр дүн улам сайжирч байгаа нь өнгөрсөн жилүүдийн туршлагаас харагдаж байна. Манай клиник хүүхэд болон насанд хүрэгчдэд үйлчлэхэд хэзээд бэлхэн.

 

 

Манай клиникийн бусдаас ялгарах онцлог нь бие махбодын өөрөө өөрийгөө илааршуулах үйл явцыг дэмжиж, үйлчлүүлэгчийн бие махбод, сэтгэл зүйг хамтад нь эмчилдэг. Яс булчингийн тогтолцоонд үүссэн бэрхшээлийг засахын тулд физик эмчилгээний олон төрлийн аппарат болон өнгөц, гүний иллэг, бариа засал, хөдөлгөөн засал эмчилгээг цахилгаан зүү эмчилгээтэй хавсран хийж байна. Бид өвчний шалтгааныг эмчлэн эдгэрүүлэх, өвчин дахин сэдрэхээс сэргийлэх зорилгоор үйлчилгээ үзүүлж ирлээ. Үүнээс гадна хувь хүн, албан байгууллагуудад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, яс булчингийн үйл ажиллагааг үнэлэх сорилуудыг хийх боломжтой.

 

Уламжлалт анагаах ухаанд өвчнийг хүйтэн, халуун гэж хоёр ангилдаг. Эмгэг үүсэх нь арга-билэг гэсэн хоёр энергийн тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой. Тиймээс энергийн урсгалыг чөлөөлж, хоёр энергийн тэнцвэрт байдлыг тэгшитгэн засах эмчилгээг хийдэг. Уламжлалт эмчилгээ нь гаж нөлөөгүй байдгаараа өрнийн эмчилгээний аргуудаас давуу талтай. 

 

 

 

Та манай үйлчилгээг сонирхож байвал доорх утсаар бидэнтэй холбогдоорой.

Утас: +976-11-464329

И-мэйл: physio@sosmedica.mn

 

Our Services

  • Холбоо барих

    • 4а байр, Их тойруу, 15-р хороолол, 7-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс
      Утас: +976-11-464325/ 26/ 27 (English speaking) Emergency: +976-91913122
      Факс: +976-11-454537
      И-мэйл: admin@sosmedica.mn
    • Хан уул дүүрэг, 1р хороо, Зайсан төв, 2р давхар Улаанбаатар, Монгол улс
      Утас: +976-77114325 +976-99571180 (English speaking) Emergency: +976-91913122
      И-мэйл: zaisan@sosmedica.mn