11-464325 /26 /27

Холбоо барих

Яаралтай үед холбоо барих дугаар

Манай эмнэлэг Япон улсын Canon Medical компанийн Aquillion Prime 160 зүслэг бүхий Компьютер Томографийн /КТГ/ аппаратаар үйлчилж байна.

Манай эмнэлэг Япон улсын эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Canon Medical компанийн хамгийн сүүлийн үеийн Aquilion prime 160 зүслэг бүхий компьютер томографийн аппараттыг үйлчилгээндээ ашиглаж байна. Манай компьютер томографи нь өндөр нарийвчлалттай зураг авснаар энгийн шинжилгээнд илрэлгүй орхигдох магадлалтай өөрчлөлтүүдийг илрүүлэх ба шинжилгээ хийх явц хурдан, үйлчлүүлэгчид өгөх цацраг туяаны ачаалалд бага зэрэгээрээ онцлог юм.

Компьютерт томографи нь оношилгооны чухал ач холбогдолтой шинжилгээ бөгөөд гэмтлийн гаралтай гавал тархи болон биеийн эрхтэнүүдийн цус хуралт, хугарал, мултрал зэргийг оношлох алтан стандарт шинжилгээ юм. Мөн хавдарын оношилгоо, хяналт, явцыг үнэлэх, бусад шалтгаан тодорхойгүй бие эрхтэх тогтолцооны хямралуудыг оношлох аргуудыг нэг болдог давуу талтай.

mnMongolian