Эмнэлгийн лаборатори итгэмжлэлийн давтан үнэлгээнд амжилттай хамрагдлаа

СОС Медика Монголиа УБ ОУ-ын эмнэлгийн эмнэлзүйн лаборатори нь ISO 15189:2022 Эмнэлгийн лаборатори, Чанар ба чадавхид тавих шаардлага стандартаар давтан үнэлгээнд амжилттай хамрагдаж, оношилгоо, шинжилгээний чанар, аюулгүй байдал, стандарт шаардлагыг бүрэн хангаж байгаагаа баталгаажууллаа.

Тус үнэлгээг АНУ-н Олон улсын магадлан итгэмжлэлийн IAS (International Accreditation Service) байгууллагаас зохион байгуулж , APAC (Asia Pacific Accreditation Cooperation) (Ази, Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага болон) ILAC (International Laboratory Accreditation Cooperation) Олон улсын лабораторийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид оролцож, үнэлгээний үйл ажиллагаа нь олон улсын итгэмжлэлийн зарчим, шаардлагад нийцэж буй эсэхэд хөндлөнгийн хяналт тавин ажиллалаа. Энэ нь манай лабораторийн үйл ажиллагаа олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх чадамжтай болохыг гэрчилсэн үйл явдал боллоо.

Манай эмнэлзүйн лаборатори нь IAS байгууллагаар ISO 15189:2012 Эмнэлгийн лаборатори, Чанар ба чадавхид тавих шаардлага стандартаар 2022 онд итгэмжлэгдсэн бөгөөд давтан үнэлгээнд 2023 онд амжилттай хамрагдаж, ISO 15189:2022 Эмнэлгийн лаборатори, Чанар чадавхид тавих шаардлага стандартаар 2024 онд итгэмжлэгдсэн билээ.