Бидний тухай

Бидний тухай

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

СОС Медика Монголиа УБ Олон Улсын эмнэлэг нь 2004 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 90 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг “Олон Улсын Интернэйшнл СОС” байгууллагын менежмент, үйл ажиллагааны стандартын дагуу яаралтай тусламж, өрхийн эмнэлэг, хөдөлмөрийн эрүүл мэндийн үндсэн чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт шинэ дэвшилтэд техник технологи нэвтрүүлэн, өндөр хөгжилтэй улс орны жишигт хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Зорьсон зорилтынхоо үр дүнд 2012 онд манай эмнэлэг нь олон улсын чанарын стандартын шаардлага хангаж ISO 9001:2008, ISO 9001:2015 чанарын менежментийн гэрчилгээ хүртсэн Монголын анхны хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болсон юм.

Мөн жил бүр манай эмнэлгийн бүхий л үйл ажиллагаа, үйлчилгээ түүний дотор эм хангамж, нийлүүлэлт, хадгалалт, борлуулалтын шат дамжлага бүр нь Олон улсын хөндлөнгийн хараат бус аудитын хяналт, шалгалтад хамрагдаж, чанарын дээд зэрэглэлийн үнэлгээ авч ирлээ.

Тус эмнэлэг нь гэрээт байгууллагууд, тэдний ажилтан албан хаагч, хувь хүмүүст гишүүнчлэлийн зарчмаар үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Монгол улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын болон Олон улсын байгууллагын ажилтнууд мөн түүнчлэн уул уурхайн томоохон компанийн гадаад, дотоодын мэргэжилтнүүд гол төлөв гишүүнээр элсэн эрүүл мэндийн үйлчилгээ, тусламж авдаг.

Ажиллах цагийн хуваарь

Өдөр: Даваа - Баасан

Цаг: 09:00 - 18:00

24 цагийн яаралтай тусламж

АЖЛЫН БУС ЦАГААР ХОЛБОГДОХ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН УТАС

Холбоо барих

СОС Медика Монголиа УБ олон улсын эмнэлэг

4а байр, Их тойруу, 15-р хороолол, 7-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс

Холбоо барих

И-мэйл

Зайсан дахь салбар

СОС Медика Монголиа УБ олон улсын эмнэлэг - Зайсан дахь салбар

Хан уул дүүрэг, 1р хороо, Зайсан төв, 2-р давхар Улаанбаатар, Монгол улс

Холбоо барих

И-мэйл

mnMongolian
en_USEnglish mnMongolian