Орон нутаг дахь эрүүл мэндийн үйлчилгээ

 

“Интернэйшнл СОС” болон “СОС Медика Монголиа” компанийн амжилттай хамтын ажиллагаа нь  бидэнд Монгол улсын алслагдсан, бэрхшээлтэй нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулж буй үйлчлүүлэгчиддээ дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үр дүнтэй үзүүлэх боломж олгодог. Манай орон нутаг дахь эмнэлгүүдэд чанартай эм, эмнэлгийн тоног төхөөрмжөөр мэргэжлийн эмч, сувилагч нар эрүүл мэндийн үйлчилгээг эм зүйч, тээвэр зохицуулагч зэрэг эрүүл мэндийн мэргэшсэн багтай хамтран үзүүлдэг.

 

Монгол улс дахь Интернэйшнл СОС нь хамгийн алслагдсан, хэцүү нөхцөлд ажиллаж байгаа ажилчдад эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийх, дэлхийн жишигт нийцсэн  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэргээр эрчим хүч, уул уурхай,  дэд бүтэц зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтарч ажилладаг.

 

Бидний үзүүлж буй үйлчилгээг дурьдвал:

 

  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ, тээвэрлэлт
  • Эрүүл мэндийн зөвлөгөө болон орон нутгийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ/Хяналтын тусгай арга техникээр эмнэлгийн мэргэжилтэн гүйцэтгэсэн/
  • Орон нутаг дахь салбар эмнэлгийн удирдлага, хөгжил
  • Эмнэлгийн үйлчилгээний чанарын хяналт
  • Орон нутаг дахь салбар эмнэлэгт ажиллах эмч мэргэжилтэний сонгон шалгаруулалт,   сургалт, ажиллуулахаар илгээх
  • Эмнэлгийн анхны тусламжийн сургалт
  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн үнэлгээ
  • Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт
  • Онцгой байдлын/гамшгийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөө зохиох. Үүнд: Эмнэлгийн онцгой     байдлын төлөвлөгөө

 

Танд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний /орон нутгийн салбар эмнэлэг/ талаар асуулт байвал Интернэйшнл СОС-ын Монгол дахь салбарын 70161646 утсаар холбогдон тодруулж болно.   

 

    

  
 

Our Services

  • Холбоо барих

    • 4а байр, Их тойруу, 15-р хороолол, 7-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс
      Утас: +976-11-464325/ 26/ 27 (English speaking) Emergency: +976-91913122
      Факс: +976-11-454537
      И-мэйл: admin@sosmedica.mn
    • Хан уул дүүрэг, 1р хороо, Зайсан төв, 2р давхар Улаанбаатар, Монгол улс
      Утас: +976-77114325 +976-99571180 (English speaking) Emergency: +976-91913122
      И-мэйл: zaisan@sosmedica.mn